Цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгний үнэтэй

 

        XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний 256 бөхийн барилдаан ирэх 26-ны өдөр “Бөхийн Өргөө”-нд болно.

 

Бөхийн барилдааны тасалбарыг барилдаан болох өдрийн өмнөх өдөр “Бөхийн Өргөө”-ний кассаар худалдаална. Энэ жилийн бөхийн барилдааны тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаараад 20-25 мянган төгрөгийн үнээр худалдаалагдах юм байна.

 

Дашрамд дурьдахад сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 1963 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж байсан түүхтэй. Анхны барилдааны түрүүг тухайн үед заан цолтой байсан Ж.Мөнхбат авч байжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)