УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

 

        УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр тойргийнхоо 80-аас дээш насны 500 гаруй ахмадыг хүлээн авч уулзлаа.  Тэрбээр, эдийн засаг хүндэрсэн, гэр бүлийн орлого хомсодсон өнөө үед иргэддээ бүхий л боломжоороо туслан, дэмжиж ажиллахыг зорьж байгаагаа уулзалтын эхэнд хэллээ. Мөн тойргийнхоо  төвийн эрчим хүчинд холбогдоогүй, тог цахилгаангүй  500 гаруй  өрхийн  100  орчмыг нь өнгөрсөн намар  цахилгаантай болгосон, үлдсэн өрхүүдийг  ирэх хаварт багтааж цахилгаантай болгохоор ажиллаж байгаагаа хэллээ. Сурах чин хүсэлтэй ч амьжиргааны боломжгүй 12 хүүхдийг “Отгонтэнгэр” их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй сургаж байгаагаа мөн уламжлав.  Энэ ажлыг цаашид уламжлал болгон хэрэгжүүлэх аж. Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, тэднийг эвлэлдэн нэгтгэх, бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн I, II, III, XXI, XVII хороодын залуучуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тус дүүргийн  хоёрдугаар хороонд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар хөөцөлдөж байгаад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд тойргийнх нь иргэд баярлаж буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв.  

 

Жил бүрийн зун Ганц худгийн ам, Дарь-Эхийн чиглэлээс орж ирэх үерийн ус аюул дагуулдаг. Өнгөрсөн зун И-Март дэлгүүрийн зүүн талаар автомашин үерт урсаж байсан. Д.Оюунхорол гишүүн маань сонгогдсон даруйдаа үерийн далангийн ТЭЗҮ-г хийлгэж холбогодох газруудад өгснөөр  Дарь-Эхийн төв зам дагуу үерийн далан байгуулах санхүүжилтыг шийдвэрлүүлсэн байна. Энэ хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэх болжээ. 

 

Мөн АХБ-ны санхүүжилтээр  БЗД-ийн 1500-гаад өрхийг эко 00-той болгох асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна XXVII хорооны өрхийн эмнэлэгт бүрэн засвар хийх санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх мэт маш олон ажлыг зохион байгуулан ажил хэрэг болгожээ.

 

Энэ  үеэр II хорооны Н.Батчулуун, Ц.Бямбаахүү, Д.Нанжид, Б.Хажидсүрэн нар барилгын тэргүүний ажилтнаар, VI  хорооны Б.Толя, Д.Үлэмж, XXI хорооны Б.Оюунбилэг, VI хорооны иргэн Д.Өлзий нар Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар, XXVII хорооны Э.Бурмаа, Т.Баяндалай, II хорооны Г.Пунсал, I хорооны А.Ариунаа, С.Эрдэнэтуяа, VII хорооны Н.Энхтүвшинлхагва нар эрүүл мэндийн салбарын “Жуух бичиг”-ээр, VII хорооны иргэн Б.Ичинхорлоо Боловсролын тэргүүний ажилтнаар, II хорооны иргэн Б.Балзан БСШУС-ын яамны “Жуух бичгээр”, II  хорооны иргэн Ц.Должинсүрэн нарыг Байгаль орчны тэргүүний ажилтнаар тус тус шагнаж,  уулзалтад ирсэн ахмадуудад гарын бэлгээ өглөө.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • it24.mn (103.9.88.58)

    2017-02-17

    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!