Нүдний даралтыг оношлох нүдний шил бүтээжээ

 

        Японы Кансай их сургууль, Осакагийн анагаах ухааны коллежийн судлаачдын баг нүдний даралттай хүний өвчнийг богино хугацаанд оношлох тусгай нүдний шил зохион бүтээжээ. Төхөөрөмж одоогоор туршилтын шатандаа явж байгаа бөгөөд ирэх онд зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна. Зохион бүтээгчдийн хэлж буйгаар нүдний даралт хараагүй болох эрсдэл дагуулдаг бөгөөд уг өвчний эхэн үед нүдний хараа хэсэгчлэн мууддаг аж. Уг өвчнийг эрт үед нь илрүүлвэл даамжрах явцыг зогсоох боломжтой байдаг гэнэ. Оношлогооны орчин үеийн аргууд нь зарим тохиолдолд хэтэрхий их хугацаа шаарддагаас гадна эмнэлгийн стандарт үзлэгийн үеэр оношлогоо хийгддэггүйгээс болж өвчтөн хэтэрхий оройтсон үедээ уг өвчнийг анзаардаг байна. Харин нүдний шил хэлбэртэй энэхүү шинэ төхөөрөмж нь шаардлагатай сорилуудыг таван минутад хийдгээрээ онцлогтой аж. Төхөөрөмжид суулгасан дэлгэцэн дээр тусч буй саарал цэгийг өвчтөн дагуулан харах бөгөөд энэ үед тусгай мэдрэгч нь өвчтөний нүдний хөдөлгөөнийг тэмдэглэн авч, үүний тусламжтайгаар эмч нар дүгнэлтээ хийх боломжтой болох байна. Судалгааны багийнхан ирэх сард бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх эсэхийг шийдэх өргөн хүрээтэй туршилт явуулахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)