“Насны хишиг”-ийг өнөөдрөөс олгоно

 

        Энэ оны эхний өдрөөс Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу ахмадуудад "Насны хишиг"-ийн тэтгэмжийг жил хоёр удаа буюу цагаан сар, наадмаар олгохоор болсон юм. Ингэхдээ 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянган төгрөг, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг хишиг болгон олгох юм.

 

Харин энэ онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан юм. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан.

 

Тэгвэл бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг өнөөдрөөс эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжин олгохоор болжээ. Харин Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төлөвлөөд байгаа аж. Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)