”Сайн аав” кино хөдөө орон нутгаар гарах хуваарь

 

Нар мандаж, жаргаж бас дахин мандана. Эрээнтэй бараантай амьдралын эгэл бор өдрүүд дунд аав тэмцсээр, гэр бүл хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр л, амьдрал амаргүй байсан ч тэр архинд ороогүй, хүсэл мөрөөдөл нь биелээгүй ч тэр гутарч гуниагүй, хэцүү цагт тэр гэр бүлээ орхиж яваагүй. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир нь үр хүүхдүүд, гэр бүл нь байсан. Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, инээлгэж, уйлуулж, ухааруулж буй  "Сайн Аав" МУСК кино нь  1-р сарын 20-оос  эхлэн Улаанбаатар хотын  бүх кино театруудаар, мөн хөдөө орон нутгаар гарсаар байгаа билээ.
 

Энэхүү кино нь гэр бүлийн хамгийн нандин, үнэт зүйл юу вэ? гэх асуултанд эргэлзэхээргүй хариулсан жинхэнэ урлагын бүтээл болж чадсан гэдгийг үзэгчид, мэргэжлийн хүмүүсийн дунд  хүчтэй яригдаж байгаа билээ. Тэгвэл та бүхэн хөдөө орон нутгаар гарах хуваарьтай танилцан "Сайн аав" киногоо гэр бүлээрээ хайртай хүмүүстэйгээ үзээрэй.
2-р сарын 18-нд "Шивээ Говь" суманд
2-р сарын 19-нд "Айраг"
2-р сарын 20-нд "Налайх дүүрэг"
2-р сарын 21-нд "Замын Үүд"
2-р сарын 22-нд "Сайн шанд"  

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)