Сар шинийн зан заншил

Золгох ёсон

Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөн, гэрийн эзэгтэй цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Зочид ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан. Бие амархан тарган тавтай мэнд амар шинэлэв үү” хэмээн хөөрөг зөрүүлэн мэндэлцгээдэг. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг аж. 

Нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Мөн давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрсийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.

Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог нь ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжсээс хүн болгонд хувь хүртээдэг байна.

Өндөр настан буюу олондоо нэртэй хүмүүст хадаг барьж золгодог. Тэгэхдээ 

- Насаар дүү хүн хадгаа гарган амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барина.
- Ахмад настай хүнийхээ xoёp гар дээр хадгаа тавьсны дараа золгоно.
- Хадаг авч байгаа хүн хадгаа аваад хавсран нийлүүлнэ.
- Дэлгэсэн хадагтайгаа ч золгож болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй.
- Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавих ёстой.
- Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина.
- Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадна.
- Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж барих

Хадаг барихад хэлэх үг

Цаглашгүй урт наст ариун хадаг

Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн

Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг

Идээний дээж элгэн цагаан тараг

Эдийн дээж ариун цагаан хадаг

Хадаг барьж золгохсон /хадгаа барьж золгоно/

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)