Мөнгөн ус зарж байсан этгээдүүдийг илрүүлжээ

 

        Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” гэх зүйлийг онц их хэмжээний төгрөгөөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад Улаанбаатар хотын харьяат Г нь бусадтай бүлэглэн 3 ширхэг шилэн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлүүдийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай автомашинд авч явж байжээ.  

 

Мөн Улаанбаатар хотын харьяат Д, М нар нь бусадтай бүлэглэн 1 ширхэг төмрөн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэр дээр улсын дугаартай автомашинд авч явсан үйлдэл, Улаанбаатар хотын харьяат Б, Э нар нь бусадтай бүлэглэн Улаан Мөнгөн ус гэх ягаан өнгийн эд зүйлийг худалдан борлуулахаар Баянзүрх дүүргийн 1–р хороонд байрлах “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр худалдан борлуулахаар улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлүүдийг тус тус илрүүлэн нийт 5 автомашинтай 15 иргэнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)