“Насны хишиг”-ийн санхүүжилтийг өнөөдөр шилжүүлжээ

 

        Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хуульд тусгаснаар 121 мянган ахмад жилд хоёр удаа "Насны хишиг"-ийг хүртэхээр болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аймаг, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн байгууллагууд руу ахмадын “Насны хишиг”-ийн санхүүжилтийг өнөөдөр шилжүүлжээ. Ахмадууд “Насны хишиг”-ээ Хаанбанк, Төрийн банк, Капитал гэсэн гурван банкаар дамжуулан авч эхлэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)