Галд шатамхай суудлын бүрээс үйлдвэрлэгчдийг тогтоов

 

        Өмнөд Солонгосын Хэрэглэгчдийн төлөө газраас цахим худалдаагаар борлуулж буй автомашины долоон төрлийн суудлын бүрээсний зургааг нь галд шатамхай материалаар хийсэн талаар мэдээллээ. Тус байгууллагаас дээрхтэй нийлээд нийт 12 төрлийн бүтээгдэхүүнд судалгаа хийжээ. Ингэхэд шаардлага хангасан таван бүтээгдэхүүн нь дотоодын машин үйлдвэрлэлийн “Хёндэ”, “Киа”, “ХангүгGM” зэрэг корпорацийнх байсан аж. Судалгааны дүгнэлтэд дурдсанаар ийнхүү чанарын ялгаа гарч байгааг бодлогын талаас тайлбарлаж болох байна. Дотоодын автомашин үйлдвэрлэлийн томоохон корпорациудын хувьд Өмнөд Солонгосын Автомашины тухай хуулийн дагуу галд тэсвэртэй чанарыг хангах үүрэгтэй аж. Харин онлайнаар худалдаалж буй бүтээгдэхүүн уг хуулийн заалтад хамааралгүй гэнэ. Хувийн аж ахуйн нэгжийн борлуулж буй эдгээр барааны аюулгүй байдлын тухай хууль л үйлчилдэг байна. Ийм компанийн долоон бүтээгдэхүүний тав нь шошго ч үгүй байжээ. Хэрэглэгчийн төлөөх газраас энэ удаагийн судалгааны дүнтэй холбогдуулан зохих газруудад шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

М.ЯНЖИНДУЛАМ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)