О.Магнай АН-ын нарийн бичгийн даргаар томилогджээ

 

        АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдож халаа сэлгээ одоо хүртэл үргэлжилсээр байна.  Шинэ намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, намынхаа Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн даргыг томилжээ. Ингэхдээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнайг томилсон юм байна.

 

Тэрбээр 1982 онд төрсөн, эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй. 2009 онд Ардчилсан намын гишүүнээр элссэн байдаг. О.Магнай АН-ыг эрх барьж байх үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан. Харин хамтарсан Засгийн газар байгуулагдаж, У.Хүрэлсүх Шадар сайд болох үед түүнтэй ёс суртахуун зарчим, үнэт зүйл таарахгүй хэмээн өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан юм.

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.41.137)

    2017-02-21

    Энэ хүүр хэрэггүйээ

  • Ганбат (202.9.41.137)

    2017-02-21

    Энэ новшоор яахнав дээ худлаа новш шдээ