Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

 

Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Тухайлбал, сар бүр тогтмол өдрийг сонгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ болон дүүргийн иргэний танхим, хороодоор дамжуулан иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг ажил энэ сараас эхэлж буй бөгөөд өчигдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг энэ сарын 20-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ дамжуулан зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд нийт 400 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч ажиллажээ. Иргэд газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг сонирхсон асуудлаараа хуульчдаас зөвлөгөө авсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)