Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлжээ

 

       

        2017 оны 10 дугаар сарын 14,15-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 652 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсан байна.

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 2 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж ажиллаж байна.

 

Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 4, явган зорчигч 1, зорчигч 2 бүртгэгдсэн байна. Иймд эрхэм замын хөдөлгөөнд оролцогч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

 

Тухайлбал:


1. ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж “Оргил center” дэлгүүрийн замд амины T.Mark 2 маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон. 


2. СХД-ийн нутаг Орбитын зам, Номин агуулах худалдааны төвийн баруун урд замд амины H.Grace маркийн автомашины жолооч М нь амины Istana маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 9 хүн гэмтсэн зэрэг осол, хэргийг шалгаж байна.

 

Дээрх дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 13,2 хувиар, үүнээс ослын шинжтэй дуудлага 18 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 38 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч гэмтсэн хүний тоо 3,7 хувиар өссөн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.194.176.98)

    2017-10-17

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа иргэнийг дайрч хэргийн газраас оргон зайлсан этгээдүүдийг шууд Цаазын ял өгөх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн Баяндалай суманд нэг Уул уурхайн компани эзэн нэг дор 4 хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн тэр айлийн гэр бүлийг орвонгоор нь эргүүлсэн этгээд 4 жилийн авсан гэсэн энэ бол гэмт этгээдийг өөгшүүлсэн явдал