Зөөврийн хяналтын камер ашиглан гэмт хэргээс сэргийлж байна

 

        Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгийн судалгааг гаргаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зорилгоор зөөврийн хяналтын камер байрлуулан ажиллаж байна.

 

Энэхүү хяналтын камерыг гэмт хэрэг үйлдэгдэх магадлалтай эмзэг цэгт өндөрлөг газар байрлуулж, ажиллуулснаар хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах ярилаа.

 

 

Дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг Нийслэлийн  дүүргүүдийн нутаг дэвсгэрт  100 гаруй хяналтын камерыг суурилуулж, түүний тусламжтайгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлж, үйлдэл дээр нь таслан зогсоож, гэмт этгээдийг түргэн шуурхай илрүүлж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)