Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс амралтын өдрүүдэд ажиллана

 

        Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ -аас сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн хамт олон 09:00-18:00 цаг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

 

Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авч болно. Үүнд:

 

  1. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Дахүрээ” дэх салбар
  2. Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчний 1-р гудамж “Таван ган трейд” ХХК-ийн байр
  3. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Синчи Ойл” ХХК-ийн байр
  4. Баянгол дүүргийн 20 -р хороо “Хөсөг трейд”-ийн байр

 

Мөн та http://www.transdep.mn хаягаар орж Автотээврийн үндэсний төвийн бүхий л мэдээ мэдээлэл, салбаруудын байршилыг харах боломжтой бөгөөд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, цагийн хуваарь, утасны дугаар, бүрдүүлэх баримт бичиг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой юм.

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)