Санхүүгийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг мэдээлж эхэллээ

 

        Санхүүгийн зохицуулах хороо өөрийн албан ёсны www.frc.mn цахим хуудсаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зарладаг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг мэдээлдэг боллоо. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасны дагуу гишүүн орнуудын хүлээх үүргийн нэг юм.

 

  Ингэснээр санхүүгийн зах зээлд оролцогч иргэд, хуулийн этгээдүүд тус цахим хуудасны “Мөнгө угаах, терроризмтой тэмцэх” цэсээс дээрх жагсаалттай танилцаж болзошгүй эрсдлээс сэргийлэх боломжтой боллоо.

 

   Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар банк, ББСБ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, нотариатч нар сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэгтэй хуулийн этгээдүүд юм. Эдгээр хуулийн этгээдүүд тус хуулийн 7.2-т заасны дагуу хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ тухай 24 цагийн дотор Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж байхыг сануулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)