Эцэг эх, багш нарт хариуцлага тооцох ажил эхэллээ

 

        МУ-ын ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” бөгөөд энэ хуулийг зөрчвөл “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 240,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.

 

Гэтэл өчигдөр сургуулийн насны 2 хүүхэд хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байх тул дээрх заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажил эхэллээ.

 

Мөн өчигдөр Зам тээврийн ослын улмаас 19 хүн хүнд, хөнгөн гэмтсэнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Үүнээс гадна явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 хүн гэмтээсэн бол авто тээврийн ослоор 2 хүн гэмтэж бүртгэгджээ. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2 хүн бүртгэгдсэн бол согтуу явган зорчигч мөн бүртгэгдсэн байна.

 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

 

Тухайлбал, СХД-ийн нутаг Өнөрийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 5 настай Б-г мөргөж гэмтээн ГССҮТ-д хүргэж өгөөд орхиж явсан гэж Замын Цагдаагийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)