”Гацуурт” компаний захирал Л.Чинбат, яруу найрагч Б.Лхагвасүрэн нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

 

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган, нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнав. Тодруулбал яруу найрагч, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, "Гацуурт" компаний Ерөнхий Захирал Л.Чинбат, Хэнтий аймгийн уугуул малчин Г.Сампил нарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнааг Монгол улсын Ардын жүжигчин цол тус тус олгов. Түүнчлэн олны сайн мэддэгээс Нийгмийн Хамгааллын Сайд асан Ши.Батбаярт Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч, "Шилдэг өнгө" хамтлагийн жүжигчин Г.Золбоотод Монгол Улсын Гавьяат жүжигчин, МУИС-ийн багш С.Отгонжаргалд Монгол Улсын Гавьат багш,Бөх цоллооч Д.Цогзол, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэвлэлийн төлөөлөгч асан, сэтгүүлч Ц.Мөнхтөр нарт Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн  олгосон.

 

Мөн  Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор С.Энэбиш, Монгол Улсын Гавьяат багш цолоор Б.Даваасүрэн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Ч.Базарсүрэн,Монгол Улсын Гавьяат малчин цолоор Ц.Дандар, Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Д.Оюунболд, Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор  Ц.Хүрэлчулуун, Б.Ганбат, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор Д.Алтантуул, Г.Ганбаатар,Монгол Улсын Гавьяат эмч цолоор Ш.Энхтөр, С.Юндэн,Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Б.Ичинхорлоо нарыг шагнасан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.184.24)

    2017-02-25

    Шагналыг хавтгайруулж болохгүй.Харин хүнээ зөв олоод ийм хүмүүст нь эртхэн өгөх хэрэгтэй.Өнгөрсөн хойно нь нэхэн шагнаж байхаар.Дуучин Болдод СОЁРХОЛТ өгсөн нь хамгийн ХҮНЭЭ Ч ОЛООГҮЙ СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ОЛГОСОН хамгийн ТЭНЭГ ШАГНАЛ болсон.Лхавгасүрэн гуайд баяр хүргэж,урт удаан наслахыг хүсье.