Засгийн газрын гишүүд улсын аварга малчдад баяр хүргэлээ

 

    Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мөн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Сэнгэдорж, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Лхасранжавын Хадбаатар нарт “Улсын аварга малчин”-ы цол, тэмдгээр шагнагдсаныг, Батцэнгэл сумын малчин Чогсомжавын Эрдэнэбаатарт “Алтан хурга”-ны эзний, Лхагважавын Батбаярт “Алтан ишиг”-ний эзний, Самбуугийн Рэнцэнхоролоод “Алтан тугал”-ын эзний, Эрдэнэмандал сумын малчин Нацагийн Хатанбаатарт “Алтан хурга”-ны эзний цомыг тус тус гардуулан өгч баяр хүргэлээ.

 

 

Шагнал гардуулахын зэрэгцээ Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан эмч, ажилчидтай нь уулзлаа. Уг сумын Эрүүл мэндийн төв нь орчин үеийн стандарт шаардлагыг хангасан, тохилог орчныг бүрдүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байгаад салбарын сайд нь баяр хүргэж тэдэнд хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийн талаарх Эрүүл мэндийн төвийн дарга П.Батдоржийн саналыг хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Харин эхчүүдийн амрах байрны засварыг ирэх оны төсөвт суулгаж өгөхөөр болсон байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)