Мэндчилгээ

 

        Монгол түмний төрт ёс, түүхэн уламжлалын өв их соёл, ахмад буурлаа хүндэтгэх үндэсний уламжлалт Сар шинийн баярын мэндийг Зам, тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хөгжлийн түүчээ болж буй салбарынхаа нийт хамт олонд хүргэн мэндчилье.

 

Улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад голлох үүрэгтэй салбарын хувьд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд томоохон арга хэмжээнүүдийг амжилттай авч хэрэгжүүллээ. Энэ утгаараа ирж буй “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жил бидний хувьд их бүтээн байгуулалт, ололт амжилтын жил байхыг бэлгэдэн уламжлахад таатай байна.

 

Монгол Улсын зам, тээврийн сүлжээг өргөтгөх, дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, худалдаа тээврийг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр олон чухал ажлуудыг салбарын нийт ажилтан, албан хаагчид та бүхний дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Монгол Улсын дэд бүтцийн хөгжил түүний дотор тээврийн салбарын хөгжил улс орны нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой учир цаашид ч эрчимжүүлэн хөгжүүлэх шаардлага бидний өмнө тавигдаж байна. Тиймээс зам, тээврийн салбар 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарлаж, төлөвлөсөн ажлуудаа шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна.

 

 “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т зам, тээврийн салбарыг хөгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлээр тодорхой зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд эрхэм таны оролцоо, дэмжлэг, санал санаачлага, хамтын ажиллагаа нэн чухал болохыг энд онцлон тэмдэглэе.

 

Ирж буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жил ээл ивээлээ хайрласан, элэг бүтэн дэвжээсэн сайхан жил байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ЭЛГЭЭРЭЭ ЭНХ АМГАЛАН, ТӨРЛӨӨРӨӨ ТҮВШИН АМГАЛАН БАЙЖ

 САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ! 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)