Замын цагдаагийн газраас иргэд, жолооч нарт зөвлөмж хүргүүллээ

 

  • Тухайн жилийн анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс Шинийн нэгний өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийг зорихдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Иймд иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
  • Шинийн 2-ны өдрөөс хойш орон нутаг руу чиглэх тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгддэг. Иргэд орон нутгийн замд хяналт шалгалт байхгүй хэмээн хөнгөмсөгөөр найдан хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихээр бүртгэгддэг. Тухайлбал өнгөрсөн оны баяраар орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Иймээс ЗЦА-аас олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллана.
  • Баярын өдрүүдийг угтаж иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгч ажиллана.
  • Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр болон ХСИС-ын сонсогчидтой хамтран та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.Иймд иргэд та бүхэн зохицуулагчийн дохио, заавар, замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)