Өнөөдөр болох үйл явдлууд

 

 

09.00 цагт: Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан “Газрын доройтлыг тэглэх бодлогыг Монголд хэрэгжүүлэх нь” сэдэвт зангиагүй уулзалт ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (Тэди төвийн эсрэг талд)-ийн 401 тоот хурлын танхимд зохион байгуулна. 

 

 

09.00 цагт: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ХНХЯ -ны 10-н давхарт "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ-2017" илтгэлийн уралдааныг зохион байгуулна.

 

09.00-12.00 цагт: НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАХ НЬ сэдэвт хурал  Блю Скай зочид буудлын Sapphire танхимд болно.

 

10.00 цагт: МУИС-ийн 72 дах төгсөлтийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэлнэ.

 

10.00 цагт: Барилга, хот байгуулалтын яамны "Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.

 

11.00 цагт: ХСҮТ-ийн урилгаар ирсэн Энэтхэг улсын элэг, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж байна. Энэ талаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. 

 

11:00 цагт: Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 1-23-д байрлах “Түр хамгаалах баяр”-ны нээлт болно.

 

11:00 цагт Дэлхийн финтек салбарын хөгжил, амжиргааг дэмжсэн хэрэглээ, Уламжлалт банк санхүүгийн салбарт үүсэх шинэ өрсөлдөөн ба боломжууд зэрэг сэдвээр Анд системс ХХК, Хиймэл оюун ухааны багийн ахлагч болон МУИС-ын Математикийн Хүрээлэнгээс эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт хийнэ. 

 

12.00 цагт: МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор 2017.06.17-2017.06.26 -ны хооронд зохион байгуулагдах "Зүүн Aзийн Өсвөрийн Шатарчдын Аварга" шалгаруулах тэмцээний талаар хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд зохион байгуулагдна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)