Mobile хувилбар

ОУХМ Г.Одбаяр алтан медаль хүртлээ

2017 оны 3 сарын 13

"Баку" Их дуулга олон улсын жүдо тэмцээний хоёр дахь өдөр "Женко" клубийн тамирчин ОУХМ Г.Одбаяр алтан медаль хүртлээ.

Тэрбээр хэсэгтээ эхний тойрогт хийлж улмаар Украины Артем Комулаг вазари үнэлгээгээр ялж, Азербайжаны Тельманыг цэвэр ялж хэсгийн аварга болсон. Их шөвөгт "Лондон-2012" олимпийн наадмын аварга, "Рио-2016" олимпийн хүрэл медальт Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг ялж шигшээд шалгарсан.

Тэрээр аваргын төлөө дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар ийнхүү Бакугийн Их дуулгад анх удаа түрүүллээ.

Б.Саруул

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...