Супер ялагч Б.Цэрэндолгор Сингапурын “Look models” агентлагтай ажиллана

“Боловсрол” телевизээс зохион байгуулсан "Mongolia”s Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн ялагч өчигдөр орой тодорлоо. Шоуны сүүлийн шатны шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн гурван шилдэг  оролцогч үлдсэн юм. Сүүлийн шатны сорил болон үндсэн зураг авалтад өгсөн шүүгчдийн оноо, үзэгчдийн саналын нийлбэрээр Б.Цэрэндолгор 67 оноогоор тэргүүлж,  супер ялагч болж,  Ю.Балжидмаа 48 оноо, Т.Номин-Эрдэнэ нар 39 оноогоор удаалсан билээ. 

Супер ялагч 20 сая төгрөгний мөнгөн шагнал, загварын нийслэл Парис хотоор аялан, Сингапурын “Look models” агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулан ажиллах юм. Б.Цэрэндолгорын хувьд гурван шүүгчээс хамгийн өндөр оноог авч чадсан бол, үзэгчдийн саналаар хамгийн өндөр оноог Ю.Балжидмаа авчээ.

“Mongolia”s Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 16 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн билээ. “Боловсрол” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж буй тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаарт “Говь” брэнд, "Michel & Amazonk", "Queen Fashion House"," The Muse Art House" маркуудын шинэ цуглуулгууд танилцуулагдсан юм.


                                                                                                Б.Яруу
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • zochin (43.242.243.22)

    2017-03-14

    chugii irchij geed aihyy dee

  • erch (202.70.46.20)

    2017-03-14

    amjilt goe bsan

  • (66.181.188.138)

    2017-03-13

    Амжилт. Миссиин тэмцээн биш гдг н ок шуу.

  • M (202.70.46.233)

    2017-03-13

    Мatar yalsan bn kkkk

  • (202.179.25.112)

    2017-03-13

    amjilt