“Саруул” төв-ийн галын хохирол одоогоор 300 сая төгрөг болжээ

Сүхбаатар дүүргийн III  хороонд байрлах “Саруул” худалдааны төвд  өнгөрөгч  шөнө   гал гарсан. Энэ сарын 12-13-нд шилжих шөнө  “Саруул” худалдааны төвийн галын дохиолол нь дуугараад шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн найман  албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн хоёр албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн есөн  албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман албан хаагч, нийт дөрвөн ангийн 5 тасаг 11 автомашин, 41 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж галыг унтраасан байна.

 Галд тус төвийн хоёр давхарт түрээслэгч СБД III  хороонд суух Б /эм.48н/-гийн бэлэг дурсгалын бараа, “Акиа” брендийн 200 сая төгрөгийн үнэ бүхий  гэр ахуйн бараа, түрээслэгч БГД-3 хороонд суух Ч /эм.28н/-ийн бичиг хэрэг, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоомын 50 сая төгрөгийн бараа, түрээслэгч БГД-1 хороонд суух Т /эр.44н/-ын 20 сая төгрөгийн гэр ахуйн бараа шатсан байна. Одоогоор хохирлын хэмжээ 300 сая төгрөгт хүрчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэсэг шалгаж байна. 
                                                                                                                                            

Б.Пүрэвжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.170.82.39)

    2017-03-13

    lol