Тэтгэврийг урьдчилан олгоход банкууд шимтгэл авахгүй

“Тэтгэвэр урьдчилан олгох журам”-ыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын дагуу баталж, хэрэгжүүлж эхэлжээ.
Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан олгох гэнэ. Гэхдээ жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар уг журамд заажээ. Мөн тэтгэврээ урьдчилж авч байгаа ахмад тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлага тавих аж. Тэтгэврээ урьдчилж авах ахмад хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст/байцаагч/т өөрийн биеэр гаргах ёстой гэнэ.
Тэтгэврийг нь урьдчилан олгохдоо гэрээт банк нь хүү, шимтгэл тооцохгүй бөгөөд итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй юм байна.

Б.Пүрэвжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)