Гомдлоо цаг алдалгүй гаргаж өгөхийг санууллаа

 

        “Жи тайм” сүлжээний хохирогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. УМБГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт өдөрт дунджаар 300-аас доошгүй иргэн гомдол гаргаж байгаа аж. Дээрх компанийн удирдлагуудыг цагдан хорьж үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Цаашид үйл ажиллагаа нь үргэлжлэх боломжгүй гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Тиймээс энэ ташаа мэдээлэлд итгэхгүй байх, мөн цаг алдалгүй цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж өгөх хэрэгтэй гэдгийг УМБГ-аас сануулж байгаа билээ. 

 


                                                                                                 М.Тэргэл
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.180.127)

    2017-03-14

    Хүнийг албадан гомдол гаргуулна гэж хууль бус 60 хувьд хүргээл улсын орлого болдог юм