Энэ сард сонгодог жүжгүүд тайзнаа амилна

 

        Улсын драмын эрдмийн театрт сонгодог жүжгийн өдөр үргэлжилж байна. Тус театраас энэ сарыг сонгодог жүжгийн өдөр болгон зарласан аж.  Сонгодог жүжгийн өдрүүд английн алдарт зохиолч Уиллиам Шексперийн “Ромео Жульетта” жүжгээр эхэлж, үзэгчиддээ бэлэг барьсан байна. Энэ сард нийт зургаан жүжиг тоглогдох юм байна.

 

 Ингээд сонгодог жүжгийн өдрүүдээр гарах жүжгийн хуваарийг хүргэе. 

 

Г.Ибсен “Нора”

• III.15 – 19.00 цагт

 

М.Сервантес “Кихот ноён”
• III.16, III.29-ний 19.00 цагаас

 

У.Шекспир “Гамлет”
• III.26-ны 18.00, III.27-ны 19.00 цаг

 

В.Хюго “Парисын дарь эхийн сүм”
• III.30-ны 19.00 цагаас тус тус тоглох аж.

 

                                                                                                     Т.Хэрлэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)