Татварын орлого өсчээ

 

        Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний хоёр сард 963.4 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөг болж, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 

 

Тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэсээ 46.7 тэрбумаар буурахад орлогын өсөлт, зарлагын өсөлтөөс 14.4 функтээр илүү байгаа нь нөлөөлсөн байна. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээний дийлэнх хувийг бүрдүүлдэг татварын нийт орлого 819.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 192.5 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд орлогын албан татвар 143.6 тэрбум төгрөг буюу 2.3 дахин, бусад татвар төлбөр хураамжийн орлого 23.3 тэрбум төгрөг буюу 42.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
                                                                                                               

 

  О.Долгор
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)