“Ардчилалгүй” АН

 

        Өнгөрсөн УИХ-ийн болон орон нутгийн сонгуулиас хойш ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, одоо хэр нь “шок”-ын байдалтай байгаа  Ардчилсан намынхны  “хөнжил дотроо хөлөө жийлцсэн” байдал хэрээс хэтэрч, савнаасаа халив. Энэхүү шинэчлэл нэрийн дор явагдаж байгаа зарим үйлдлийг нь  ажиглавал “Ардчилалгүй”   Ардчилсан нам хэмээн тодорхойлмоор ч юм шиг. Учир нь  ирэх сарын 2-нд товлогдсон дотоод сонгуулийн санал хураалтыг хойшлуулах, Улсын Дээд Шүүх/УДШ/-д бүртгүүлээгүй дүрмээр татвар, хураамж тогтоосон нь дүрмийг зөрчлөө гэсэн хүсэлтийг намын даргадаа уламжилсан ч одоо хэр нь шийдэлд хүрээгүй байна. 

 

Цаашилбал, нам дотроо дүрэм гаргасан ч Улс төрийн намын тухай хуулинд захирагддаг. Тэр нь улс төрийн нам дүрмээ Улсын дээд шүүх /УДШ/-д бүртгүүлснээр үйлчлэл нь эхлэх ёстой гэдгийг умартжээ.  Гэтэл өнөөдрийг хүртэл Ардчилсан намын шинэ дүрмийг УДШ-д бүртгүүлээгүй, цаашилбал,  Үндэсний бодлогын хороо байгуулагдах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, байгуулагдаагүй байгууллагын хэрэгжиж эхлээгүй байгаа эрх мэдлийг дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага урьдчилж хэрэгжүүлэн, эрх мэдлээ хэтрүүлж, тоо тогтоосон нь хууль зөрчиж байгаа гэж зарим гишүүд нь үзжээ. 

 

Тодруулбал,  дотоод сонгуулиа өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуучин дүрмээрээ татвар, дэнчинг тогтоох ёстой байдаг байна. Гэтэл хуучин дүрмээр хамгийн өндөр босго нь  сая төгрөг байжээ.  Тэр нь Үндэсний зөвлөлдөх хороонд өрсөлдөхөд төлдөг татвар юм байна. Аймгийн Ардчилсан намын хороонд өрсөлдөх бол 60 мянган төгрөг төлдөг аж. Тэгвэл өнөөдөр Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх бол хураамж нь гурван сая, дэнчин нь мөн гурван сая төгрөг болж. Аймгийн Ардчилсан намын хороонд өрсөлдөхөд 750 мянган төгрөг төлөх болсон байна. Тиймээс улс төрийн намын дотоод асуудалд үнийн хөөрөгдөл хамаагүй байлтай. Түүгээрч үл барам сурсан эрдэм бага ч  суу заль,  мөнгө хоёроор   улс төр хийж, эрх мэдэлтэй болдог гэсэн муу зуршлыг нийгэм болон залуу үедээ түгээх хэрэггүй биз ээ. Түүний оронд ардчилалгүй намаа аварч, дараагийнхаа сонгуульд бэлдэх нь өлзийтэй байх болов уу.

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • irge. (49.0.214.154)

    2017-03-15

    Ardchulal bol uursduunxuu byryyg zasaxgaad ybj baina.MAH bol xvn ryy byryy chuxeed yu xuuxgvi ybj bn.yasan xachun xvmvvs be.shunchulegej baigaa n.sain.ta nart amjilt xvse.bvgdeeree shuneer setge.odoo l setgexgvi bol yrgashaa alxam oirxon bn.2nam bolj xybaagdaj boloxgvi ardyyd mun.ungebel muxnu.yrgashaa.neg negee ychulj syrabal xvn ervvljdeg ym.

  • Зочин (202.179.24.43)

    2017-03-15

    Ардчилсан нам биш, авилгачдын нам, мөнгөний нам болоод удаж байна шүү дээ. Нөгөөх муу МАН шат шатны удирдлагын түвшиндээ залуу шинэ үеийг гаргаж сургаж явахад АН-ыг өнөө хүртэл одоо олигархууд болсон хууччуул нь атгаад явж байна. Энэ нам шинэчлэгдэх үндэсгүй болчихлоо.