Тусгай хамгаалалттай газрын захиргаадад 14 автомашиныг хүлээлгэн өглөө

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Иоахим Фухтел ХБНГУ –аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стефан Дуппел нар өнөөдөр түймрийн эрсдэл бүхий 14 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцлоо. Арга хэмжээ Сүхбаатарын талбайд болов. Түймэртэй тэмцэх тоноглогдсон автомашинуудыг Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу , Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын захиргаадад хүлээлгэн өгөв. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ёслолын ажиллагааг нээж хэлэхдээ “ХБНГУ-аас хэрэгжүүлж буй Хөгжлийн хамтын ажиллагааны тусламж нь Монгол орны ТХГН-ийн менежментийн чадавхийг сайжруулах, онгон дагшин байгалийг хамгаалах, ой хээрийн түймрийн эрдсдлийг бууруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Монгол Улсын байгаль орчны салбарын хөгжилд ихээхэн нэмэр хандив оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаа”-гаа илэрхийлсэн юм. 

Парламентийн ТНБД Х.И. Фухтел хэлэхдээ “ Монгол Улсын байгаль орчны бодлогын шинэчлэлийг эхэлж, эх орныхоо биологийн олон янз байдлын хамгаалалд өндөр ач холбогдол өгч байгаад би баяртай байна. Улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах нь нэн чухал юм. Холбооны Засгийн газар дэлхийн хэмжээнд жил бүр 500 сая еврог зарцуулан ой болон бусад экосистемийг хадгалах ажлыг дэмждэг” гэлээ. 

 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)