“Киви хамтлагийн дуучин Д.Ука хөргийг гудамжинд зуржээ

 

         “Киви хамтлагийн дуучин Д.Ука буюу Уламбаярын хөргийг Мельбурн хотын гудамжинд зуржээ. Энэхүү зургийг  Австралийн Мельбурны Урлагийн их сургуульд суралцдаг графит уран бүтээлч Х.Хоснаран зурсан байна. 

 

Мельбурн хотын “Hosier lane” нэртэй гудамжийг чимсэн зурганд дуучин бүсгүйг монгол хатны өмсгөлтэйгөөр дүрсэлжээ.

 

Графит уран бүтээлч Х.Хоснаран өмнө нь Австралийн Сидней, Мельбурн зэрэг хотуудад тус бүр гурван удаа бие даасан үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд тэрбээр ихэвчлэн Чингис хаан, монгол баатар, хатдын зураг зурдаг ажээ. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)