Чулуун дотор долоо хоног амьдарчээ

 

        Францын уран бүтээлч Абрахам Пуаншеваль Парис хотын “Palais de Tokyo” орчин үеийн урлагийн музейд үйл хөдлөлийн үзүүлбэр үзүүлжээ. Тэрбээр дундаа хөндий шохойн чулуун дотор бүтэн долоо хоног амьдарсан байна. Үйл хөдлөлөөр утга санаагаа илэрхийлэх энэ урлагийг дүрслэх урлаг, театрын урлагийн зааг гэж тодорхойлох нь бий. Товчхондоо зураач, барималч хүн дуу авиа ашиглаж өөрийн биеэр үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг. Абрахам Пуаншеваль 12 тонн жинтэй чулуун дотор долоон хоногийн турш нухаш, чанасан жимс, хатаасан махаар хооллож байсан бөгөөд хүнсийг тусгай нүхээр түүнд дамжуулан өгч байжээ. Абрахам Пуаншеваль өөрт нь таагүй байдал тохиолдвол холбоо барих гар утас биедээ авч чулуун дотор орсон байна. Тэрбээр урлагийн үзүүлбэрээ дууссаны дараа “Заримдаа би удаан хугацааны турш өөрийгөө хэн бэ гэдгийг, хаана оршиж байгаагаа ойлгодоггүй. Тиймээс цаг хугацаа, орон зайн мэдрэмжээ сэргээхийн тулд энэхүү үзүүлбэрийг хийлээ. Үзүүлбэрийн дараа миний оюун ухаан их цэлмэг болсон” хэмээжээ. Абрахам Пуаншеваль 2014 онд хиймэл баавгайн чихмэл дотор хоёр долоо хонож байсан юм. Тухайн үед тэрбээр өт, шавьжаар хооллож, зэрлэг амьтан байх ямар байдгийг ойлгохыг хичээж байжээ.

 

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • davaa (122.201.22.174)

    2017-03-16

    Khaa gazriin galzuuchuudaa gej