Утааны эсрэг ээж аавуудад Хотын захиргаа цуглаан хийх зөвшөөрөл олгожээ

 

        НЗДТГ-с Утааны эсрэг ээж аавуудад Цэргийн баяраар буюу энэ хагас сайнд 12.30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрчээ. Төрийн ёслолын ажиллагаатай давхцаж байна гэсэн шалтгаанаар цуглааныг нь бүртгэхээс татгалзсан хариу анх өгсөн ч сошиал медиа дахь иргэдийн бухимдал, алдаатай албан бичгийг нь тойрсон шүүмжлэлээс болсон уу ямартай ч цуглаан хийхийг нь зөвшөөрчээ.  Утааны эсрэг ээж аавууд утааг эсэргүүцсэн “Pixel art” буюу үгний хэлбэрт олон хүн орж зогсох арга хэмжээг ийнхүү энэ хагас сайнд буюу Цэргийн баяраар Сүхбаатарын талбайд 12.30 цагаас баруун урд хэсэгт ийнхүү зохион байгуулахаар боллоо. 

 

“Pixel art” буюу олон хүн нийлж “Утааг арилга!” “Эмнэлэгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогсохнээ. Гурав дахь үг нь англи уриа үг байгаа нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх зорилготой юм байна. Хамгийн багадаа 300-500 хүн оролцож байж хамтдаа бүтээдэг учир иргэдээ идэвхитэй оролцохыг уриалж байна. Гадаад оронд иргэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх нэг соёлтой хэлбэр нь энэхүү Pixel art бөгөөд зураг болон үлдэж гол санаагаа түгээсээр байдаг ач холбогдолтой юм. Цэргийн баяраар энэхүү үг бүтээх арга хэмжээнд оролцсон иргэд дараа нь Засгийн газрын ордныг хоёр удаа тойрч алхан Утааг арилгах Үндэсний хөтөлбөрийг төлөвлөгөөтэй нь шаардахнээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)