Г.Дэнзэнгийн хэрэг өнөөдөр эцэслэгдэх үү

Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх өнгөрөгч сарын 22-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч өнөөдөр буюу даваа гараг хүртэл хойшилсон юм. 

Шүүх хурлыг хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшлуулсан аж. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.  Харин нийслэлийн Прокурорын газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан /Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ажээ. 

 

 Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)