“Mongolia Gold 2017” чуулга уулзалт болж байна

 

         "Чингис хаан" зочид буудалд  өнөөдөр Монголын Уул Уурхайн Биржээс зохион байгуулж буй “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулган, болж байгаа аж. Энэхүү арга хэмжээнд   Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Баатарцог нээж үг хэлжээ. Тэрбээр “Энэхүү чуулганы зорилго алтны салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, тогтворжуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ түвшинд хүргэхэд чиглэгдэж байна” гэжээ. 

 

Түүнчлэн “Mongolia Gold 2017” чуулганаас төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зөвлөлдөж, гарцууд хайн, хамтран ажиллах шийдэлд хүрч, санамж бичиг байгуулах, чуулга уулзалтад оролцогч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах, алтны салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүдийн эмхтгэл гаргах, алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг үр дүнг хүлээж байгаа ажээ.

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)