Я.Төмөрбаатар МУИС-ийг түр удирдана

 

        МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, тус захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилжээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Р.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авснаар дээрх томилгоог хийсэн аж. МУИС-ийн захирлыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох юм байна. 

 

МАН Ардчилсан намтай хамтран Засгийн газрыг барьж байх үед Я.Төмөрбаатар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан байна. Мөн Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгсчээ. 1999-2007 онд "Кёкшюүзан хөгжил сан"-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Проф (139.5.216.91)

    2017-03-18

    Ийм юм гэж хаана байдаг юм бэ. МУИС-ийн захирал гэдэг наад зах нь хөрш хоёр орныхоо шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, эрдэмтэн биш байлаа гэхэд шилдгийн шилдэг менежер байх ёстой. Б.Ширэндэв, Дондогийн Цэвэгмид, Жамбын Батмөнх, Намсрайн Содном,Профессор Дорж, С.Даваа нарын сууж байж суудал дээр Галтбаяр,Р.Бат-Эрдэнэ одоо тэгээд энэ Пионерийн удирдагчийг суулгавал юу гэж ойлгох вэ. Үндэсний ганц их сургуулийн хамт олноо доромжилж болж байгаа юм уу. Монголд шинжлэх ухаан, дээд боловсролыг Ерөнхий боловсролын эсвэл ТМС-ийн түвшинд аваачиж тавьж байгаа юм уу. Миний асуултад хамаатай бүх хүн хариу өгөөсэй.