Башар Асад: Сири миний хувийн байшин эсвэл компани биш. Бүх Сири үндэстний эх орон

 

        Сирийн Ерөнхийлөгч Башар аль Асадын “Yahoo”-д өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Ноён Ерөнхийлөгч өө, бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хүлээж авснаас хойш анх удаа АНУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байна. Та Ерөнхийлөгч Дональд Трамптай шууд болон шууд бусаар өмнө нь харилцаж байсан уу?

 

-Үгүй

 

-Та АНУ, Сирийн харилцааг хэрхэн төсөөлж байна вэ?

 

-Хоёр орны нэн тэргүүний зорилго нь терроризмтой тэмцэх. Үүгээрээ хоёр улс адилхан.

 

-Та ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?

 

-Хэдхэн хоногийн өмнө утсаар ярьсан.

 

-Нууц биш бол Ерөнхийлөгч Путинтэй юуны тухай ярилцсан бэ?

 

-Мэдээж Сирийн нөхцөл байдлын тухай.

 

-Таныг ОХУ болон АНУын хоорондох зуучлагч гэж ойлгож болох уу?

 

-Яг ч тэгж хэлж болохгүй байх. Ерөнхийлөгч В.Путин, Трамп нар өөр өөр асуудлаар надтай ярьдаг. Тэгэхээр хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтооход миний хэрэг бараг шаардлагагүй гэсэн үг. Түүнчлэн АНУ-тай бараг л холбогдоод байдаггүй. 

 

-Е р ө н х и й л ө г ч Дональд Трамд сиричүүд олноороо дүрвэж буйтай холбогдуулан Сири Улсад аюулгүй бүс байгуулах тухай дурдсан. Энэ алхам нь танай улсын иргэдийг хамгаалж чадна гэж бодож байна уу?

 

-Энэ бараг бүтэхгүй асуудал. Аюулгүй бүс байгуулна гэдэг тухайн улс өөрөө аюулгүй, энхтайван болж байж бий болох зүйл. Тухайн иргэний хамгийн аюулгүй байх газар бол эх орон. Түүнээс биш тусгайлан бий болгосон аюулгүй бүс биш.

 

-Сирийн иргэдийг улсынхаа хамгийн аюулгүй бүс нутагт аваачин хамгаалалтад авснаар тэднийг довтолгооноос хамгаалах боломжтой болохгүй гэж үү?

 

-Яагаад тэднийг нүүлгэн шилжүүлэх ёстой юм бэ. Тэднийг хамгаалахын тулд уу. Ард иргэдийг аюулгүй бүсэд оруулан цэргээр хамгаалуулснаар бүх асуудал шийдэгдэнэ гэж үү. Та харсан байх. Дамаск өнөөдөр харьцангуй тайван байна. Мэдээж иргэний дайны өмнөхтэй харьцуулж болохгүй л дээ. Гэхдээ одоо бол тайван болсон. Дамаск хотыг террорист бүлэглэлээс чөлөөлсний дараа хотыг орхин гарах иргэдийн тоо цөөрсөн. Хэрэв Сирийн эсрэг хориг арга хэмжээг цуцалж, террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлэхээ зогсоовол бүх асуудал шийдэгдэх боломжтой. АНУ-ыг террористуудыг дэмждэг гэж хэлээгүй юм шүү.

 

-Одоогоор 4.8 сая орчим хүн Сириэс дүрвэсэн гэсэн тоо бий. Энэ нь 1947-1948 оны үеийн Палестины дүрвэгсдээс дөрөв дахин их тоо юм. Та үүнийг хүмүүнлэгийн гамшиг гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?

 

-Энэ хүмүүнлэгийн гамшгийг хэн бий болгосон бэ. Ийм хэмжээнд хүрэхэд Катар, Саудын Араб тэргүүтэй барууны орнууд нөлөөлсөн.

 

-Ерөнхийлөгч Трамп ислам шашинтай зургаан орны мөн сири иргэнийг АНУ-д нэвтрэхийг хориглосон зарлигт гарын үсэг зурсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Энэ асуулт хоёр талтай. Нэгдүгээрт, АНУ-ын тусгаар тогтнолтой холбоотой. Харин хоёрдугаарт, Сириэс дүрвэсэн иргэдийг аль ч улс хүлээн авах сонирхолгүй байгаа. Харин Сирид энхтайван тогтсоны дараа АНУ-д Сири улсын иргэн нэвтрэх боломжтой байх нь чухал. Түүнээс бус АНУ-ын зөв эсвэл буруу гэж дүгнэж болохгүй. Энэ бол тухайн улсын асуудал.

 

-Сирийн Засгийн газрын хүчин хлорын хий агуулсан бөмбөг ашиглаж байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ тухай юу хэлэх вэ?

 

-Та химийн зэвсгийн тухай яриад байх шиг байна. Химийн зэвсэг маш богино хугацаанд олон мянган хүний аминд хүрэх хүчин чадалтай. Хэрэв Сирид химийн зэвсэг хэрэглэсэн бол иргэний дайн зургаан жилийн турш үргэлжлэх байсан гэж үү.

 

-Өнгөрсөн хугацаанд хэдэн зуун мянган сиричүүд дүрвэж байхдаа амиа алдлаа. Тэдний дунд олон мянган насанд хүрээгүй хүүхэд байсан. Ерөнхийлөгчийн хувьд та ямар хариуцлага хүлээх вэ?

 

-Сири хүн бүр зовж шаналж байна. Дүрвэгсэд, амиа алдсан хүмүүс бага насны хүүхдүүд бүгд үнэхээр харамсалтай. Энэ бүгдийг эхлүүлсэн хүмүүс л үүнийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй.

 

-Энхтайван цогцлоохын тулд та огцроход бэлэн үү?

 

-Сирийн Ерөнхийлөгчийг огцруулах уу, үлдээх үү гэдэг үндэстний асуудал. Үүнд сири хүн бүрийн үзэл бодол чухал. Би ард түмний сонголтоор Ерөнхийлөгч болсон. Миний огцрох эсэхийг сиричүүдийн саналын тоо л шийднэ.

 

-Сирийн арми одоо ямар байдалтай байна вэ. Зургаан жил байлдаад цөхөрсөн үү, эсрэгээрээ хүчирхэгжсэн үү?

 

-Дайн мэдээж сөрөг үр дагавартай, ямар ч хүчирхэг, чинээлэг орон дайны хөлд үрэгддэг нь түүхээр батлагдсан. Аливаа улс оронд үймээн самуун үүссэн үед цэрэг арми ард иргэдийг хамгаалах бэлгэ тэмдэг болдог. Ард түмэн маань эх орноо хамгаалахын тулд цэрэг армийн хүчнийг хүн хүч, зэр зэвсгээр хангаж, армид сайн дураараа элсч, бүх бололцоогоороо дэмжиж байгаа. Сирийн арми сул дорой эсвэл хүчирхэг болж буй эсэхийг тодорхойлох боломжгүй ч сайн дурынхны дэмжлэгтэйгээр бид өдийг хүртэл террористуудтай тэмцлээ. Харин бидний дайсны арми хэмжээлшгүй олуулаа болж байна. Өдөр бүр 80-90 орны иргэн террорист бүлэглэлд элсч байгаа гэх мэдээлэл бий. Гэтэл манай орны арми зөвхөн сиричүүдээс бүрдсэн.

 

-Энэ дайн юунаас болоод өдий хүрэв ээ. Вашингтон, эсвэл Ойрхи Дорнодын хөршүүдийн нөлөө байв уу. Эсвэл таны засаглал алдаа гаргав уу, хэрэв тийм бол, өнгөрсөн рүү очих боломж гарвал та алдаагаа засах уу?

 

-Та нар үүнийг мэдээд гайхаж магадгүй ч энэ бүхэн 2003 оны Иракийн дайнаас эхэлсэн. Ирак руу хийсэн АНУ-ын дайралт бүс нутгийг хагаралдуулж, үймээн самуун үүсгэхийг бид анзаарч, хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм. Сири бол Иракийн хөрш улс. Энэ дайн Иракт шашны мөргөлдөөн үүсгэж, дотор нь хагаралдуулсан. Сирийн баруун талаар хиллэдэг Ливан ч мөн шашны үзэл суртлын мөргөлдөөнтэй орон юм. Тиймээс бид дунд нь өртөж, Иракийн шашны хэт даврагчид Сири рүү ирж, хүмүүсийг элсүүлж, бослого өдөөсөн нь одоо ийм байдалтай болчихоод байна. Түүнчлэн 1980-аад онд Барууны эрх баригчид Афганистанд “Эрх чөлөөний төлөө тэмцэгчид” гэх террористуудыг анх байгуулсан. Дараа нь 2006 онд АНУын дэмжлэгтэйгээр “Исламын улс” бүлэглэл гарч ирэхэд Барууныхан нүдээ аниад өнгөрсөн. Тухайн үед Туркийг удирдаж байсан, “Исламын ахан дүүс” намын гишүүн, Ерөнхийлөгч Эрдоган Сири, Египет болон Иракийн байдлыг эргүүлж чадвал Атлантын далайгаас Газрын дундад тэнгис хүртэл эрх мэдэлтэй султаны засаглал тогтоож чадна гэж бодсон. Энэ бүхэн нийлээд өнөөдрийн байдалд хүргэлээ. Бид алдсан нь үнэн ч бүх орны улстөрчид адилхан алдаа гаргадаг, тэглээ гээд бүгд дайн хийдэггүй биз дээ. Бидний гаргасан алдаа дайн үүсгэхэд хангалттай шалтгаан биш.

 

-Сирийг сэргээн босгох төлөвлөгөө гаргасан уу?

 

-Засгийн газар иргэний дайн дуусахыг хүлээлгүй бүтээн байгуулалтаа хийж эхэлсэн. Дамаск, Аллепо зэрэг олон хотод сэргээн босголтын ажил явагдаж байгаа.

 

Ц.ДАВААСАМБУУ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.179.23.246)

    2017-03-19

    ELBEG JUNGAAGIN HAJUUD BOL JINHENE BURHAN YUM GEECH.

  • (182.160.39.37)

    2017-03-19

    путин яллаа

  • zochin (185.89.251.35)

    2017-03-19

    Ene hun algdaagui amid uldsendee Siri ulsaa varlaa. Uhsen bol Sadam Husein shig muu ner zuugeed uls oron ni balrah bailaa dhuu. Ene baruuniihanii hiisen ajil shuu dee

  • fdddd (182.160.1.138)

    2017-03-18

    Үнэн юм гэж алга даа

  • Mongol (202.9.41.66)

    2017-03-18

    Arabiin arslan.

  • zchin (116.44.154.116)

    2017-03-18

    tiimee ehluulsen humuus n hariutslaga huleeh estoi manai utaa ch ter BASHAR ASAD mundag hun bina