Ж.Мөнхбат: Монгол Улсын эдийн засагт гурван ногоон гэрэл ассан

 

        УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм.

 

Тэрбээр “Бид бүхэн өнгөрсөн наймдугаар сард ажлаа хүлээж аваад, 21 хоногийн хугацаатай комисс гаргаж, Хөгжлийн банк, Монгол банк, Сангийн яам зэрэг хэд хэдэн санхүү, эдийн засгийн байгууллагуудад шалгалт оруулсан. Шалтгаан нь биднийг ажлаа авах үед санхүү эдийн засгийн сахилга бат гэж үгүй болсон, хараа хяналтгүй, эдийн засгийн байдал маш хүнд нөхцөлд орчихсон, Монгол Улсын эдийн засгийн байдал маш хүнд нөхцөл байдалд орчихсон байсан. Шулуухан хэлхэд улайрсан данстай улсыг бид хүлээж авсан. Тухайлбал  Монгол Улсын нийт өр 23 тэрбум ам.долларт хүрсэн байсан. Үнэнийг хэлэхэд өрийн төлөх хугацаа нь тулчихсан, хүү нь эхнээсээ нэхэгдээд эхэлсэн  байсныг та бүхэн маань мэдэж байгаа. Өнөөдрөөс ердөө дөрөвхөн хоногийн дараа Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өрийг төлөх хуваарьтай байсан. Одоогоос хэдхэн сарын дараа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нд алдарт Чингис бондын эхний эргэн төлөлт болох 500 сая ам.долларыг хүүтэй нь төлнө. Цаашлаад гуравхан сарын дараа “Дем сам” бондны 162 сая ам.долларыг эргэн төлөх өрийн цаг тулсан дарамт учирсан. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын Хятадын Ардын банкнаас зээлсэн 2 тэрбум ам.долларын өрийг энэ хавар төлөх байсан. Энэ асуудлууд дээр Засгийн газар ажиллаж эхэлсэн. Сангийн яамтай, Олон улсын валютын сантай хамтарч сайн ажилласаны дүнд дөрөвхөн хоногийн дараа төлөх байсан Хөгжлийн банкны 580 сая долларын өрийн дарамтнаас Монгол Улс гарсан. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны зээлийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно. Үүнийг шийдсэнээр Монгол Улсын эдийн засагт гурван ногоон гэрэл ассан юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл нэмэгдсэн, Хувийн хэвшлийнхэн гадаадын зах зээл дээрээс хөрөнгө оруулалтын мөнгө босгох боломж бүрдсэн. Түүнчлэн манай улсын хасахруу ороод байсан зээлжих зэрэглэл өсч, ахих боломж бүрдсэн юм. Олон улсын валютын сан нь манай улсад анх удаа хэрэгжиж байгаа зүйл биш юм. Анх 1991 онд Монгол Улс элсэж байсан. Үүнээс хойш бид тав дахь удаагаа Олон улсын валютын санд орж байна. Энэ удаад гурван жилийн хугацаатай орж байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал сэргээд, өндийгөөд ирвэл бид хэзээ ч гарах боломжтой. Урьд нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдээс дандаа товолсон хугацаанаасаа өмнө гарч байсан” хэмээн уулзалтын үеэр хэлж байлаа.

 

Уулзалтад ирсэн иргэд УИХ, Засгийн газрын гишүүдээс өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авсан юм. Мөн Монгол Улсын өрийн үнэн бодит нөхцөл байдал, үүсээд байсан дарамт, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн талаар үнэн бодит мэдээллийг авсандаа баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.

 

Баянгол дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын дараа УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын Д.Лүндээжанцан тэргүүтэй хүмүүс Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд танилцуулсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 400 орчим камер суурилуулсан байдаг ч хуучирч муудсанаас болж 170 гаруй камер нь ажиллахаа больсон тухай мэдээлэл өгсөн юм. Камерийг дахин шинэчилж 200 орчим цэг дээр орчин үеийн өндөр нягтралтай камер байршуулахад 800 гаруй сая төгрөг шаардлагатай гэдгийг ч хэлж байв.

 

УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Нөхцөл байдалтай танилцлаа. Ард иргэдийнхээ амар амгалан тайван амьдралын төлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд камержуулах шаардлагатай. Та бүхэн тооцоо судалгаагаа сайн хийгээд, дүүргийн цагдаагийн дарга, Засаг дарга нарын хүсэлтээ ирүүлэх хэрэгтэй. Бид шийдэж өгөх болно” хэмээлээ. Дээр дурдсан 200 гаруй цэг дээр камер байрлуулвал Баянгол дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт гарах гэмт хэргийн тоо буурна гэдгийг ч Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга онцолсон юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Ард түмэн (202.21.106.118)

    2017-03-18

    Энэ муу худалч хулгайч. Давхар дээл тайлуулана гээд хуцаад байсан энэ хулгайч.Алив тэр давхар дээлийг тайлуулсан нь. Одоо өөрөө давхар дээлтэй хуцаад зогсож байх юм. Болиоч. пизда минь.

  • иргэн (99.100.111.145)

    2017-03-18

    хэнийг хуураад байнаа.Өрийг барагдуулаагүй өр тавьж аргалаад байгаагаа нөгөө сонгуулль иргэдийг хуурдаг аргаараа аргалж байгааг хурал ирсэн даган баясагчид асуухгүй нь мэдээж.

  • (202.9.40.14)

    2017-03-18

    Мөнхбат гэгч хар амтай хон хэрээ худлаа гуагчихаар монгол улс дампуураад байдаг юм энэ нөхрийн сэтгэцийг эрүүл эсэхийг нь шалгуулмаар юм.2жилийн урьд мөнгө доллор барьчихаад ханш уналаа бид нарт төрийн эрх өгчих дор нь буулгана энэ тэр гэж хуцаад байсан одоо тэрнийгээ хэд болгочихоод байгаагаа мэдэж байгаа боловуу энэ мангуу.

  • baba (103.57.93.80)

    2017-03-17

    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

  • МАН - ЫН ГИШҮҮН (103.212.117.59)

    2017-03-17

    ХИЙТЭЙ , ӨС САНАСАН КОММУНИСТ МӨНХБАТ