Mobile хувилбар

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгоно

2017 оны 3 сарын 18

Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Дархан Уул чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгох ажлыг энэ хавраас  эхлүүлэхээр болсон талаар мэдээллээ. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь дөрөвдүгээр зэрэглэлийнх бөгөөд тус замаар хоногт 3800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой байдаг аж. Тэгвэл осол аваар ихээр гардаг тус  замыг цементэн бетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийнх болгох бөгөөд БНХАУ-тай хамтран бүтээн байгуулалтын ажлыг дулааны улиралд багтаан гүйцэтгэхээр төлөвлөжээ. Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг шинэчилснээр замын ачаалал багасч, ослын тоо буурах ач холбогдолтой юм.

Б.Саруул

www.unen.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...