Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал хойшилжээ

 

        Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал хойшилжээ. Дөрвөн настай охиноо хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болох ёстой байсан. Гэвч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч н.Мандал ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна. Иймээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)