Улаанбаатарт 2 градус дулаан байна

2017 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг 

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг,  бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон төвийн   аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн  баруун хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 1-3 градус дулаан байна.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)