Эх орондоо, аав ээждээ иргээд ирээч Монголчууд минь

 

        Эх орондоо, ээж аавдаа, элгэн садандаа, гэр орондоо иргээд ирээч монголчууд минь. Ийнхүү тэрлэх болсон нь Өнгөрсөн долоо хоногт  БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Элчин сайдын зөвлөх  И Жэ Юу сэтгүүлчдэд байнгын визгүй зорчигчдын хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах гэх мэт зарим асуудлаар мэдээлэл өгсөн юм аа. Энэхүү мэдээлэл дундаас  Солонгос улсад харлах буюу хууль бусаар оршин суугчдынхаа тоогоор монголчууд эхний гуравт жагсдаг талаар хэлсэн нь сэтгэл шимшрүүлэв.

 

Тоон баримтаар дурдвал, 2016 оны арваннэгдүгээр сард виз авсан хүмүүсээс 211 нь харлаж үлдсэн бол арванхоёрдугаар сард 213, энэ оны нэгдүгээр сард 221 хүн хууль бусаар оршин суухаар үлджээ. Гадаадын бусад улс орнуудтай харьцуулахад хүн ам цөөтэй Монгол Улс хууль бус оршин суугчдынхаа тоогоор тэргүүлж байгааг Элчин сайдын зөвлөх онцгойлон сануулсан билээ. Бид гурван саяулаа. Гэтэл хөдөлмөр эрхлэхээр, аж амьдралаа авч явахаар харийн орныг зорьж байгаа байгаа тэднийгээ буруутгах юун.

 

 Гэхдээ хаана ч ажил, амьдрал өрнөж байдаг. Хүн бүр  амьдралынхаа төлөө зүтгэж, сайн сайхан явахыг хүснэ. Хэдий тийм ч харийн оронд баригдах вий, нутаг буцах вий хэмээн айж амьдарч явснаас хавь илүү дээр шүү дээ. Аав ээж шиг, эх нутаг шиг, өөрийн гэр орон шиг зөөлөн хөрс хаана байх юм бэ. Өөрийн хүсэлтээр эх орондоо ирвэл,  иргэж Солонгос явах, зорчих эрх ч нээлттэй байх юм байна.  Хууль бусаар амьдарч байгаа иргэдэд зориулсан чихэнд чимэгтэй аятайхан Тодруулбал,  Солонгост хууль бусаар аж төрж буй иргэдийг эх орондоо сайн дураар ирвэл хариуцлага шийтгэлээс чөлөөлөх ивээл сар зарладаг. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг дуустал гурван сарын хугацаанд Чежү арлаар дамжин эх орондоо буцвал ивээл сард багтах боломжтойг дуулгаж байна. Чэжүгийн визгүй аяллаар болон Инчон, Бусан гэхчилэн бусад газрын хил гаалиар тус улсад нэвтэрсэн иргэд Чежүгээр дамжин нутгаа зоривол хар тамга дарахгүй байх шийдвэрийг БНСУ-ын Хуульзүйн яамнаас гаргажээ. Ингэхдээ тухайн иргэн сүүлийн гурван жилийн дотор тус улсад зорчсон байх учиртай юм. Харин гурван жилээс өмнө БНСУ-д очсон бол нэг жилийн хугацаатай хар тамга дарах юм байна. Ивээл сар зарлаагүй үед бол хар тамганы үйлчлэх хугацаа таван жил байдаг аж. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.176.162)

    2017-03-21

    Боолчлоод байгаа Солонгост 40 орчим хүнд тавьж буй цалин нь Хоёр зуун дал орчим сая төгрөг болж байхыг бас л нүдээрээ үзэж билээ.Бид нар хаана боолын хөдөлмөр хийгээд байна.

  • Зочин (66.181.176.162)

    2017-03-21

    Монголын ХХК-ны нээх олон хүн тэжээдэг гэж хуцдаг захирлууд ичиж амьдраасай.40 гаруй хүний бодогдсон цалин нь гуравхан сая гаруй төг болж байхыг нүдээрээ үзэж билээ.Тиймхэн цалин өгөх юм бол яах гэж 40 гаруй хүнийг бүхэл бүтэн сарын хугацаанд барьж байдаг байна аа.

  • ft.op (39.7.53.233)

    2017-03-21

    ochod yu hiihuu ?? ***** hogin post hiih yum

  • Bitgii ir (66.181.184.195)

    2017-03-20

    Bitgii ir huuhduud ee.Tend zovoh end zovohoos havigui deer.tend undur tsalin avaad zovoh end tsalingui buhimdaj bohir agaaraar amisgalj. hulgaid urtuj zovoh 2 iig erhbish haritsuulj chadah bailgui dee

  • arai denduu (178.199.174.238)

    2017-03-20

    Setguulch nertei uls orni ner gutaasan yumnuudaa yadaj Mongolooroo zuv bicheed surchaasai! tegeed olon yum dongos za!

  • Иргэн (203.91.115.35)

    2017-03-20

    насаараа зүтгээд уранхай хувцас хоосон ходоодтой нэг муу байшинтай болох гэж бүх насаа зориулж байхад төрд гарсан бузарнууд хөгжил дэвшилтэй гүрэн улсад тоолоод барахгүй байшин барилгыг эзэмшээд сууж баайгаа нь шударга нийгэм нь мөн гэж үү одоо энэ луйварчдыг хоморголон уётгахаас аргагүй болж байгааг ард түмэн ухаарч ойлгож эхэлсэн байна шүү

  • зочин (203.91.115.35)

    2017-03-20

    энэ эрх барьж байгаа намууд аль нь ч ард түмний төлөө биш баайна одоо ийм байдалд хүрсэнийг АН н буруу гэж ойлгуулаад байгаа боловч МАН н нь үнэнч шударга цэвэр цэмцгэр нь хаанаа байна эх орноо зарж эхнэр хүүхдээ хооллогсодыг сонгож ханахгүй юм даа хүний буян худгийн ус 2 т хэмжээ байдаг гэж өвгөд ярьдаг даа монголын буян асар их тулдаа л энэ бузарнууд тэсээд байна цаг нь ирхээр үр удмаараа сүйрч хараалгуулж амьдрах байлгүй дээ

  • зочин (203.91.115.35)

    2017-03-20

    аргалаад байж л байгаасай билээ моголд ирээд сэтгэл түвшин гэдэс цатгалан амьдрах боломж байна гэж хүмүүё нь дэндүү амьдрал мэдэхгүй хүмүүс байна даа энд зовлогоо зовоож үйлээүзэж байж сард их сайн даа 800,000 төгрөг авч байна тэнд бол хөнгөн нөхцөлд ажиллаад монгол мөнгөөр 3000,000 төгрөг авч ар гэрээ тэжээж байна сэтгэл санааны дарамт ганцаардал уй гуниг мэдээж байгаа гэвч амьдралаа залгуулах хүний дор орж амьдрахгүйн тулд л шүд зуун зүтгэж байгаа шүү дээ монглд хаа сайгүй өрнөж байгаа тэр ажил чинь хаа байна вэ ямар цалинтай вэ үнэхээр амьд явах хэцүү орон монгол л болох гээд байна шүү дээ

  • Зочин (202.5.196.34)

    2017-03-20

    МАНАН-ийн Олигархиуд хувалз мэт эдийн засгий нь сордог ийм байдлаас л гарах хэрэгтэй байна. Тэгвэл монголчууд өөдлөнө л дөө.

  • Иргэн (202.5.196.34)

    2017-03-20

    Яахнав дээ. Боол ч болов хийгээд өөрийгээ тэжээж яваг. Ажлаар хангах олигтой төр засагтай болсон хойно бол өөр хэрэг

  • (139.5.216.188)

    2017-03-20

    МАН төр барьж байсан 2012 оноос өмнө маш олон монголчууд Монголдоо буцаж ирсэн юм.гэтэл АН төр барьсан 2012 оноос хойш 4 жил амьдрал эдийн засаг унасан тул одоо эргээд гадаад руу цувж байна. АН хэрэг алга.

  • зочин (66.181.185.203)

    2017-03-20

    Тэднийг ирүүлж яах гээвээ баригдталаа ажлаа хийгээд явж л байг баригдахгүй бол бүр сайн л биз энд ирээд сэтгэлийн дарамт хавчлага л эдлэнэ хүн шиг сайхан амьдруулдаг бол энэ олон мэдлэг боловсролтой залуучууд харьд боолчлогдохгүй эх орондоо гэртээ хань үр хүүхэд аав ээжтэйгээ сэтгэл амар амьдрах л байсан төрд гарсан луйварчидын балгаар л энэ ирэх гэж яарах хэрэггүй хүний газар мэдээж хэцүү ажлаа сайн хийцгээгээд ар гэрээ тэжээж амьдарцгааг гол хоорондоо болон гадныхантай эвтэй байх хэрэгтэй шүү хууль бус зүйлд оролцож болохгүй баригдалгүй ажлаа сайн хийцгээ амьдрал сайхан болно тэр сайханыг та нар өөрсдөө бүтээнэ амжилт хүсье монголчууддаа