Хамт архидсан нэгнийхээ аминд хүрчээ

 

        Баяр болгоныг архиар тэмдэглэдэг нь Монголчуудын ёс болж. Үүнээс үүдэлтэй ахуйн гэм хэргүүд тасрахгүй байна. Саяхан болж өнгөрсөн эр цэргийн баяраар цуг архидсан нэгнийгээ хүндээр гэмтээн аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. 

 

Тодруулбал, СБД-13 хороонд “... тоотод нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг өчигдөр шалгахад, СБД-13 хороонд суух Б /эр.26н/-гийн толгойн ард шархтай нас барсан хэргийг “...”-хамт диско бааранд шоудаж архидсан Сэлэнгэ аймаг харьяат Ч /эр.28н/ гэгч нь ширээний тавцан модоор цохиж амь насыг нь хохироожээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар том ширээний тавцан, мод хурааж авсан байна.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)