Mobile хувилбар

“Оюунлаг сурагч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2017 оны 3 сарын 20

 

        БСШУСЯамны дэмжлэгтэйгээр, MNBC компаниас хэрэгжүүлж буй "Оюунлаг сурагч” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Монгол Улсын ууган сургуулиудын нэг III сургуульд амжилттай боллоо.

 

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний алсын зайн сургалт хэрэгжих юм.

 

Өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд MNBC компаниас "English Tv Club” суваг үзэх бүтэн нэг жилийн эрх болон дагалдах тоног төхөөрөмжийг III сургуулийн сурагч, багш хамт олонд гардууллаа. Улмаар англи хэлний алсын зайн сургалтыг "English Tv Club” сувгаар хүргэж, хичээлийг эхлүүлсэн юм. MNBC компанийн зүгээс цаашид Нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас сонгон авч, хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 

"English Tv Club” суваг үзэх бүтэн нэг жилийн эрх, тоног төхөөрөмж хүлээн авсан III сургуулийн багш сурагчид талархаж байгаагаа илэрхийллээ. 

 

 

                 Яагаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон бэ

 


MNBC компани жил бүр нийгэмд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг билээ. Үүний нэг болох "Оюунлаг сурагч” хөтөлбөр нь Ерөнхий боловсролын сурагчдын англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд туслах зорилгоор санаачлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн ирээдүйн оюунлаг Монгол иргэнийг бий болгохын тулд ерөнхий боловсролын сургуулиас эхлэн англи хэлний алсын зайн сургалтыг зохион байгуулж, цаашид хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөн онцлогтой юм. Мөн гэр хорооллын алслагдсан дүүргүүдийн сурагчид төдийлөн англи хэлний сургалтад хамрагдах бололцоо хязгаарлагдмал байдаг нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол шалтгаан болсон гэж хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ярьж байлаа.
         

 

   Англи хэл сурах сонирхолтой хэн бүхний өмнө боломж нээгдлээ 

 

Англи хэлийг анхлан суралцагчдад зориулан MNBC компани нэгэн таатай боломжийг нээж байгаа нь багш сурагч, эцэг эхчүүдийн талархлыг хүлээлээ.

 

Хэрэв та хүүхдээ дэлхийн хэмжээний чанартай боловсролыг эзэмшүүлэхийг хүсдэг бол English Tv Club сувгаар англи хэлний хичээлийг цаг алдалгүй хурдан шуурхай хүлээн авч үзнэ үү. Танай хүүхэд тус телевизийн нэвтрүүлгүүдийг өдөрт ердөө 15 минут үзсэнээр жилдээ 2000 мянган шинэ үг цээжилж, 100 дүрмийн бүтцийг ойлгох боломжтой. 

 

English Tv Club суваг нь дэлхийн 73, орны 160 сая гаруй үзэгчтэй бөгөөд олон улсын хэл зүйч, шинжээчдийн бүтээсэн хөгжилтэй, танин мэдэхүй ач холбогдолтой, хэл сурах онол практикт суурилсан онцлогтой юм. Мөн Монгол хүүхдийн сэтгэхүй, сурах арга барилд тохируулсан контентуудыг бэлтгэн хүргэдэг аж. Түүнчлэн тус суваг нь 24 цагийн туршид гардаг төдийгүй өдөр бүр 35 сая хүн хүлээн авч үздэг дэлхийн хэмжээний боловсролын контент суваг юм.
 

М.Оюухай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...