Манай улс 580 сая ам.долларын төлбөрөө төлжээ
- 2017-03-20
- Эдийн засаг
- 0
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр 580 сая ам.долларын төлбөрийг бүрэн шилжүүлж, асуудалгүй болгожээ. Тодруулбал, Монгол Улс евро бондын 580 сая ам.долларыг маргааш буюу энэ сарын 21-ний дотор төлөх ёстой байсан. Ингэснээр олон улс Монгол Улсыг 580 сая ам.долларын төлбөрөө хийж чадахгүй дампуурлаа зарлах нь уу яах нь вэ гэдэг эргэлзээ байсныг арилгаж чадсан төдийгүй хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадсан үйл явдал боллоо. Түүнчлэн Засгийн газар дээрх 580 сая ам.долларыг цаг хугацаанд нь төлөхийн тулд Хуралдай бонд гаргасан. Энэхүү бонд нь долоон жилийн хугацаатай, хүү нь дунджаар 7.5-8.5 хувийн хүүтэй боссон аж.
Б.Цэлмэг
Сэтгэгдэл (0)