Mobile хувилбар

Албан байгууллагуудыг байрнаас гаргаж, чөлөөлжээ

2017 оны 3 сарын 20

 

        Засгийн газрын XI байр буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг барилгад  гал гарчээ. 

 

Галын дуудлага 13:15 цагт ирсэн ба барилгын хоёр давхраас гал гарч эхэлсэн байна.

 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах X ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоогоод байна. Галын шалтгаан, нөхцөл хараахан тодроогүй байгааг эх сурвалж хэллээ. Яг одоо гал гарсан байранд утаа ихтэй байгаа аж.

 

Галын шинжээчид газар дээр нь ажиллаж байна. 

 

Засгийн газрын XI байранд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудыг бүгдийг нь байрнаас гаргаж, чөлөөлсөн талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

Б.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...