“Beaty and the Beast” киноны ашиг орлогыг урьдчилан тооцоолжээ

 

        Уолт Диснейн бүтээл “Beaty and the Beast” кино энэ сарын 17-нд дэлхий даяар нээлтээ хийсэн билээ. Тэгвэл жүжигчин Эмма Ватсонг энэ кинонд тоглуулахын тулд гурван сая ам.доллар төлсөн талаар “OSEN” сайтад мэдээлэв. Цаашид уг бүтээл “Box Office”-д хэр амжилттай явахаас шалтгаалаад түүний орлого нэмэгдэх юм байна. Тус кино нь мөн Диснейн бүтээл болох “Maleficent”- тэй адилхан амжилт үзүүлнэ гэж тооцвол нийт 750 сая ам.долларын ашиг орлого олох боломжтой гэнэ. Тэгвэл үүнийг дагаад гол дүрийн жүжигчин эмэгтэй 15 сая ам.долларыг авах аж. Тэрбээр “Beaty and the Beast” кинонд тоглохын тулд “La la land” киноны гол дүрээс татгалзсан талаараа ярьж байсан. Түүний сонголтыг бататган тус бүтээл нь олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ.

 

М.Янжин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)