Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийлээ

 

        Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан  удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын  1, 9, 13,  18, 23,   67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын  хяналтын  чиглэлээр хамтарсан шалгалт хийлээ.

 

Шалгалтын явцад давхардсан тоогоор 425  зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн 25 заалт бүхий 4  албан шаардлагыг  ерөнхий боловсролын 1, 18,  23,  93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлэн, илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3,  Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2  дахь заалтыг үндэслэн 8 албан тушаалтанд 3.120.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулан ажиллав

 

Шалгалтад хамрагдсан бүх сургуулиудад  боловсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгууллаа гэж НМХГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • fyyjj (202.9.43.182)

    2017-03-21

    yamar zurchil ilruulsen talaar ogt alga. iim buurunhiilsun archaagui yum bichihee bolih heregtei

  • тооо (202.9.43.182)

    2017-03-21

    ямар зөрчил илэрсэн талаар огт бичээгзй бна. бөөрөнхий юм бичдэгээ болил доо. ийм чадваргүй байж болохгүй ш тэ.