Ардчилсан нам шинэчлэгдэж чадах уу

 

        Ардчилсан нам дотоод шинэчлэлийн ажлаа эрчимтэйгээр эхлүүлсэн. Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүн бүртгүүлжээ. Үүний  511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болсон байна.  

 

Өөрөөр хэлбэл, үндэсний зөвлөлдөх хороо буюу намын үндсэн бодлого чиглэлийг тодорхойлдог чухал шийдвэр гаргадаг 228 гишүүнийхээ тоог нэмэгдүүлж, 380 болгосон  гэх. 

 

Түүнчлэн ҮЗХ нэрээ өөрчилж, Үндэсний бодлогын хороо болсон байх юм аа. Хэдийгээр шинэчлэх, өөрчлөх  гэсэн уриан дор явж байгаа ч хүнийхээ тоог нэмснээр шинэчлэл ирэхгүй. Арай өөр шинэчлэл, арай өөр дэвшил хүсч, мөрөөдөж явсан намын зарим гишүүд үүнд бас сэтгэл дундуур яваа сурагтай. Тэгэхээр асуудлын нэг талд гарч чадахгүй, голын хоёр эрэгээс харилцаад эхлэхээр энэ нь шинэчлэл болж чадах уу. Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байгаа хүмүүсийг нэрсийг харвал нөгөө л байдаг хэд нь. Тэд 20 гаруй жилийн өмнө байсан. Одоо ч байсаар. Тиймээс улиг болсон хууччуулаасаа салж, шинэ залуу үеэ гаргаж ирвэл яасан юм бэ. 

 

Түүнчлэн Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр бүртгүүлсэн зарим тойрогт хэн, хэн байгаа талаар товч мэдээлэл хүргэе.  

 

Үндэсний бодлогын хороонд Архангайн гурван тойрогт 11 хүн өрсөлдөхөөс УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг бол Баянхонгор аймагт УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, Х.Баттулга, Нийслэлийн АН-ын нарийн бичиг П.Нүрзэд нар өрсөлдөхөөр болжээ. 

 

Харин Булган аймагт  “UFC” группийн эзэн О.Амартүвшин болон Олимпийн аварга, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, “Буян” компанийн Жагаагийн дүү Б.Батсайхан нар өрсөлдөх юм байна. Говь-Алтай аймагт Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 

 

Дорноговь, Говьсүмбэрт  Кёкүшюзан Д.Батбаяр, Я.Батсуурь нар бүртгүүлжээ.  Өвөрхангай аймагт УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Дэмчиг нар өрсөлдөх юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, АН-ын генсек Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Х.Тэмүүжин, Д.Батцогт, Б.Гарамгайбаатар, М.Сономпил, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан, Б.Болор, Ш.Түвдэндорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, Бүгд найрамдах намын дарга асан О.Эрдэнэбулган, Д.Нямхүү зэрэг олон жил улс төр хийсэн, туршлагатай хуучуул өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 
Тэгвэл Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга асан И.Нарантуяа, Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн охин Энхбайгаль,  УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа  зэрэг АН-ын гишүүд өрсөлдөж байгаа аж. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.186.139)

    2017-03-23

    АН удирдлагаа дараагийн үедээ шилжүүлээгүй цагт хэзээ ч шинэчлэгдэхгүй. Загас толгойноосоо эхэлж ялзардаг гэдэг шиг энэ чигээрээ байвал удахгүй улс төрийн тавцангаас арчигдана.

  • ie;gjueemgy (202.9.43.217)

    2017-03-22

    Дарга нар гүзээ толгойт Эрдэнэ, яаж шинэчлэх билээ дээ.Хуучнаасаа дордоно.