Өнөөдөр Монгол хүн сансарт анх ниссэн өдөр

Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. 
Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. 

Монгол улс сансрын уудамд өөрийн иргэнээ аялуулах гэж бүтэн 5 жилийн туршид нөр их хөдөлмөрөө зориулсан юм. 1977 оиы 5 дугаар сард сансрын нисгэгч шалгаруулах аян эхэлсэн. 3 шатны эмнэлгийн үзлэгт 10 гаруй мянган хүний хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолтыг судалж, орос хэлний ерөнхий мэдлэг, биеийн эрүүл мэндийн байдалтай танилцаж, 13 хүнийг хоёрдугаар шатны үзлэгт оруулж, 17 нэр төрлийн шинжилгээ хийлгээд Д.Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа, С.Сайнцог нарыг сонгож шалгаруулсан гэдэг. Түүхийн хуудас энэ мэт эргэсээр өнөөдөр 36 дахь хавартайгаа золгож байна. 

Б.Саруул

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)